Мэдээ

2018 оны 05 сарын 17

Баянхонгор сумын ахмад настангуудаас байгалиа  хамгаалж ирсэн уламжлал цаашид хэрхэн  хүүхэд залчуучууд  болон насанд хүрэгчдэд  эх болсон байгалиа хамгаалах талаар тэдний санал бодол, сургамжийг авлаа. Уг арга хэмжээнд  Баянхонгор сумын харьяат 24  ахмад оролцож санал сэтгэгдлээ хэлллээ.

 Ахмад настан Бямбажав гуай: Байгаль дэлхийгээ хэр зэрэг  хайрлаж хамгаална.хүн төдий чиний урт насалдаг, гүүн зэлний гадас  шаахдаа “Газрын эзэн гар хөлөө татаж бай гадас шааж байна шүү ” гэж газар дэлхийг аргадаж, шаасан гадасыг заавал авдаг уламжлалтай, газарт гадас шааж орхих нь гарт өргөс орсонтой  адил гэж үздэг байсан  гадасаа аваад оронд нь арвай буудай хийдэг уламжлалтай байсан тухай өгүүлэв. Мөн  9 сард  усны хор гарч  рашаан болдог гэж ярилаа.

Хамгаалалтын захиргааны  дарга Т.Ганболд  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай товч танилцуулга, манай аймагт байдаг  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар мэдээлэл  хийв. Их Богд уулыг улсын тусгай хамгаалалтад авсанаар Баянхонгор суманд 2008 оны 12 дугаар сард Хамгаалалтын захиргаа байгууллагдсан, 10 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа,  Тус хамгаалалтын захиргаа нь Хангайн нурууны өмнөд хэсэг /Эрдэнэцогт, Галуут/, Заг Байдрагийн голын эхэн сав газрын байгалийн цогцолборт газар /Заг, жаргалант сум/, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар /Баянлиг, Баянговь, Шинэжинст сумдууд/, Их Богд уулын БЦГ /Богд, Жинст, Баянлиг, Баянговь/-ыг тус тус хариуцан хамгаалдаг тухай мэдээлэл хийлээ.              

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now