Хамгаалалтын захиргааны сургалт, сурталчилгаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Г.Наранцацралт, хуулийн хэрэгжилт, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, жолооч Ж.Баянжаргал нар 2018 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Галуут сумын Мандал 5-р баг, Хайрхан 1-р багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцон мэдээлэл сурталчилгаа хийлээ.  Хурлын үеэр мэргэжилтнүүд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, Хангайн нурууны өмнөд хэсгийн Байгалийн цогцолборт газар, Их Богдын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаар малчин иргэдэд мэдээлэл-танилцуулга хийсэн. Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, зөрчлийн болон бусад холбогдох хууль дүрмийн талаар мэдээлэл хийж танилцуулав. Багийн Иргэдийн Нийтийн Хуралд Мандал багаас 62, Хайрхан багаас 76, нийт 138 малчин иргэн оролцож, малчдад зориулан бэлтгэсэн Зөрчлийн тухай хууль, Их Богдын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны танилцуулга, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж тараан сурталчилж, гарын үсэг зуруулж, гэрэл зургаар баталгаажуул