2018 оны 03 сарын 14
Баянхонгор аймгийн "Аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөлдөх уулзалт"-ыг 2018 оны 03-р сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас хариуцан зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн Засаг дарга, ХОХБТХ-ийн мэргэжилтэн, БОАЖГ-ын дарга, Хэмжил зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, дарга, Музейн захирал, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны дарга, МХГ-ын улсын байцаагч, сумдын Засаг дарга нар болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, зоогийн газруудын төлөөлөл зэрэг 60 хүн оролцлоо. Уулзалтыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал нээж, хааж үг хэлсэн. Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай "Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бололцоо байгаа эсэх, хөгжүүлэхийн тулд юу хийх талаар илтгэл танилцууллаа. Тус албаны мэргэжилтэн Д.Содномсамдан аймгийн аялал жуулчллалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар, мэргэжилтэн Ч.Баасансүрэн, М.Ганчулуун нар зочлох үйлчилгээний байгууллагуудын стандарт, өнөөгийн байдал, орон нутагт аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төслийн талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд нээлттэй микрофон ажиллуулж иргэд, аж ахуйн нэгж, аялал жуулчллал эрхлэгчдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ