2018 оны 04 сарын 03
Баянхонгор аймаг дахь Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль Баянхонгор политехник коллежийн оюутнууд, ЕБС-ийн сургуулийн Насан туршийн боловсролын нэгжтэй хамтран насанд хүрэгчдийн дунд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэлээ. Уралдааны 2 дугаар шатанд 11 хүнийн эссэ ирснийг Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд үнэлгээ өгч шалгаруулахад Жаргалант сумын “Байдраг” ахлах сургуулийн нийгмийн ажилтан Г.Нарангэрэл 16 оноогоор 1-р байр, Хүрээмарал сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн нийгмийн ажилтан Л.Гэрэлмаа 14,33 оноогоо 2-р байр, Баянцагаан сумын 5-р багийн иргэн Г.Бямбасүрэн 13,67 оноогоор 3-р байр, Баянхонгор сумын иргэн Н.Батсуурь 13,33 оноогоор тусгай байр тус тус эзлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ