Сургалтаар Байгаль орчны салбарын байгууллагууд дараах мэдээллүүдийг хийлээ. Үүнд:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын газар: Байгаль орчны багц хууль, түүний хэрэгжилтэд төр, иргэдийн оролцоо,  “Говийн гайхамшигт-6” хөтөлбөр 2017 онд Засгийн газар, БОАЖЯам, аймгийн Засаг даргын Тамгын газраас хийсэн бүтээлч ажил, 2018 онд хэрэгжүүлэх ажил арга хэмжээ
  2. Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа: Сумдын 2017 оны усны хэрэглээ ашиглалт, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн талаар сумын ИТХ, Засаг даргад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч,  Усны чанар, бохирдол, Монгол орон Рамсарын конвенцид  нэгдэн орсоны 20 жилийн ой, Нууруудын хөндийн биологийн төрөл зүйлийн товч мэдээлэл  /Орог, Бөөнцагаан нуурууд/
  3. Ус цаг уур орчны шинжилгээний газар: Ус цаг уурын орчны шинжилгээний газрын үйлчилгээ,   Цаг агаарын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилт
  4. Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа: Улсын тусгай хамгаалалттай  газар нутгийн сүлжээ, Баянхонгор аймгийн нутаг дахь улсын болон  орон нутгийн тусгай хамгаалттай газрын нутаг, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим, дэглэм, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт  сэдвээр  сургалт хийлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now