Их Богдын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, хуулийн хэрэгжилт, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, Эрдэнэцогт сумын байгаль хамгаалагч С.Лхагва, Галуут сумын байгаль хамгаалагч С.Энхцэцэг нар хаврын хуурайшилт үргэлжилж байгаа учир ойн сан бүхий Эрдэнэцогт, Галуут сумын малчин иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж тараан, тэдэнтэй гал түймэр гаргахгүй байх хэлцэл байгуулан, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон Эрүү, Зөрчлийн тухай хуулиар мэдээлэл өгч сурталчилгааны гарын авлага тараан сурталчиллаа. Энэ ажилд Эрдэнэцогт сумын 141 өрхийн 300 гаруй иргэн, Галуут сумын 410 малчин иргэн хамрагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now