2022 оны 11 сарын 08
Дотоод, гадаадын аялагч жуулчид зорин ирдэг Говь гурван сайхын БЦГ-ын говийн хэсэг Баянлиг сумын Их Баян 4 дүгээр багт орших Бичигт хадны түүх соёлын дурсгалт газар луу очих чиглэл заасан тэмдэг 3 ширхэгийг шинээр байрлуулж, мэдээллийн 1ш самбарын эхийг монгол, англи хэл дээр бэлтгэн байрлуулсан.
Их Богд ууланд шинээр байгуулагдсан Отоглох цэгт стандарт мэдээллийн самбар 2ш самбар шинээр хийгдэж мэдээллийг байрлуулсан.Заг-Байдрагийн голын эхэн сав нутгийн БЦГ-ын Жаргалант сумын Модотын давааны мэдээллийн 1ш самбарыг засаж шинэчилсэн.Хангайн нурууны БЦГ-ын газрын Эрдэнэцогт, Галуут сумдад 2 ширхэг мэдээллийн самбар гэмтэж унасныг байгаль хамгаалагч нар засаж, сайжруулсан.Мөн Баянлиг,Эрдэнэцогт, Галуут, Богд, Жинст гэсэн 5 сумын төвд, 8 багийн төвд 23 ширхэг мэдээллийн самбар шинээр байршуулан ажиллаад байна.
Энэ онд шинээр стандарт мэдээллийн самбар 2ш, засварлаж, шинэчилсэн 4ш, сум, багийн төвд 23ш самбар байршуулж нийтдээ 29ш мэдээллийн самбарыг бүрэн шинэчиллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ