Байгаль орчин аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Олон улсын донор байгууллагууд, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг чадавхжуулах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд ГИДЦГазрын “А” хэсэг Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройд  сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад БОАЖЯамны ТХБНУГазрын дарга ,мэргэжилтэнгүүд, Олон улсын төсөл хөтөлбөрүүд болох Зэрлэг амьтныг хамгаалах сан WCS, Лондонгийн амьтан судлалын төв ZSL, Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл KFW, Унаган байгалийн нөхцөл, тогтвортой байдлыг хангах төсөл ENSURE, Ирвэс хамгаалах сан, говийн бүсийн 7 хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ГИДЦГ-ын “А” хэсгийн орчны бүсийн нөхөрлөлүүд нийтдээ 130 гаруй хүний оролцоотой сургалт, зөвлөгөөн боллоо

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now