Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүст газар ашиглах гэрээ байгуулаагүй, өвөлжөө, хаваржаа бэлчээрийн маргаангүй, олон жил өв уламжлагдан нутагласан, БИНХ-ын тогтоолоор баталгаажсан иргэдтэй газар ашиглах гурвалсан гэрээг шинэчлэн байгуулахаар Баянлиг сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/30, 06 дугаар сарын 13-ны өдрийн А/63, 07 дугаар сарын 18-ны өдрийн А/79, 07 дугаар сарын 19-ний өдрийн А/80 захирамжаар 176 иргэний 205 өвөлжөө хаваржаа, Богд сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 захирамжаар 61 иргэний 64 өвөлжөө хаваржаа, Эрдэнэцогт сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн А/51, 06 дугаар сарын 27-ны өдрийн А/80, 08 дугаар сарын 29-ний өдрийн А/93 захирамжаар 136 иргэний 136 өвөлжөө хаваржаа, Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/88 захирамжаар 19 иргэний 21 өвөлжөө хаваржаа, Галуут сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/120 захирамжаар 75 иргэний 100 өвөлжөө, хаваржаа нийт 467 өрхийн 526 өвөлжөө, хаваржааны газар ашиглуулах сумын Засаг даргын захирамжийн дагуу Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлжүүлж, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now