Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Германы сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан БОАЖЯамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2,3-р үе шатны санхүүжилтээр БОАЖЯам болон “Майнс ап ХХК”-ийн хооронд хийгдсэн 2023 оны 07 сарын 28-ны №23/150 дугаар гэрээний дагуу “Nissan patrol GRX Y61” загварын  авто машиныг хүлээн авсан. Ниссан Патрол GRX маркын бартаат замын туулах чадвар сайтай автомашиныг 2024 оны 03 сарын 25-26-ны өдөр Улаанбаатар хотод гардуулсан. Тус үйл ажиллагаанд   БОАЖСайд Б.Бат-Эрдэнэ, төслийн баг, зөвлөх баг, бусад хамгаалалтын захиргаадын төлөөлөл болон хамгаалалтын захиргааны дарга Б.Бат-Өлзий, жолооч Э.Даваасүрэн нар оролцов.

Мөн БОАЖЯам болон “Протек” ХХК-ийн хооронд хийгдсэн мотоциклоор хангах №233/172 дугаар гэрээний дагуу Монгол, Германы хамтарсан KFW-ийн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн санхүүжилтээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 ширхэг “Yamaha YBR125 EGS” маркын мотоциклийг дуулга, өвдөгний хамгаалалтын хамт хүлээн авсан. Баянхонгор аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бүхий 7 сумын  Байгаль хамгаалагч иж бүрэн тоноглолтой мотоциклоор хангагдсан.

 

 

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now