Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Юнител группээс хөв байгуулах материалын дэмжлэг үзүүлсэн. Хамгаалалтын захиргааны албан хаагчид Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4-р багийн нутаг “Өвтийн ам”, Баянлиг сумын Бага баян 3-р багийн нутаг “Янгирын шанд” гэх зэрлэг амьтны байршил бүхий 2 цэгт булаг шанд, задгай усны шүүрлийг түшиглэн хөвийг байгуулсан. Тус 2 цэгт байгуулсан хөв нь байгалийн ус бороо цас, задгай усны шүүрлээр ус хуримтлуулж усны эх үүсвэр бүрэлдэнэ.

Говийн хэсгийн байгалийн цогцолборт газар нь эх газрын хуурай, ширүүн, эрс тэс уур амьсгал зонхилно. Зундаа дунджаар 39 хэмийн дулаан, өвөлдөө 25-35 хэмийн хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ зарим газартаа 50 мм-ээс бага.

Говь-Алтайн нурууны байгалийн үндсэн төрхийг төлөөлөх өндөр уул, уулын нуга, хуурай хээр, заримдаг цөл, цөлийн ландшафттай. Ургамлын зүйлийн хувьд 48 овгийн 164 төрөлд хамаарах 290 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэн байдаг. Мөн аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, зээр зэрэг нэн ховор, ховор амьтны зүйлүүдтэй.

Хөв цөөрөм байгуулсан байршил:

 

 

Газрын нэр байршил

Координат

Хэмжээ

Тэжээгдэх эх үүсвэр

Ашигласан бараа материал

 

1

“Өвтийн ам”

N44º11ʹ38.5ʺ E99º58ʹ19.9ʺ

20м2

Байгалийн ус, бороо цас

Мембрам, байгалийн хөрс, чулуу, цемент

2

“Янгирын шанд”

N44º10ʹ08.0ʺ E100º56ʹ48.3ʺ

20м2

Байгалийн ус, бороо цас

Мембрам, байгалийн хөрс, чулуу, цемент

1. Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг “Өвтийн ам” /N44º11ʹ38.5ʺ E99º58ʹ19.9ʺ/ гэх газарт 4х5 метр хэмжээтэй, 2.5 тонн усны багтаамжтай.

2. Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг “Янгирын шанд” /N44º10ʹ08.0ʺ E100º56ʹ48.3ʺ/ гэх газарт 4х5 метр хэмжээтэй, 2 тонн усны багтаамжтай.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now